ЦУОШГ: ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР АЯЛАЛ ЗУГААЛГА ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БОЛ ХОЙШЛУУЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

GNNGNN
Sep 26, 2024  
 0
ЦУОШГ: ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР АЯЛАЛ ЗУГААЛГА ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БОЛ ХОЙШЛУУЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Энэ сарын 28-наас буюу ирэх бямба гарагаас цаг агаарын эрч хүйтрэх төлөвтэй байна. Тодруулбал, ЦУОШГ-аас "Энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Мөн энэ амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол та түр хойшлуулаарай. Цаг агаарын нөхцөл байдал муудаж байна" гэжээ.