АРСЛАН ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААН БОЛНО

GNNGNN
May 6, 2024  
 0
АРСЛАН ЦОЛНЫ ХҮНДЭТГЭЛИЙН БАРИЛДААН БОЛНО

2024 оны тавдугаар сарын 11-ний Бямба гарагийн 12:00 цагаас "Арвайн Үндэс" ХХК-ийн нэрэмжит "Улсын арслан цолны хүндэтгэл" улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол Бөхийн өргөөнд болно. 

Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 9-10-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Уламжлалт барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая төгрөг гардана.