БОГД ХААНЫ ОРДОНГ 62 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

GNNGNN
Jun 7, 2024  
 0
БОГД ХААНЫ ОРДОНГ 62 ЖИЛИЙН ДАРАА СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА

Богд хааны ордон музейг 62 жилийн дараа бүрэн хэмжээнд сэргээн засварлаж байна. Хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байсан түүхэн дурсгалт энэ өвийг дотоодын мэргэжилтнүүд сэргээн засварлаж байна. Дотоодын мэргэжилтнүүд Энэтхэг, Өмнөд Солонгос Улсын соёлын өв, уран барилга сэргээн засварласан туршлагад үндэслэн засварлаж байгаа юм.

Засгийн Газраас түүх соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалуудаа сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд сэргээн засварлалтын ажил наймдугаар сард дуусна.