ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ХААГДАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны 23:59 цагт хаагдана.
Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ “E-Mongolia” платформоор дамжуулан бүртгүүлэх боломжтой. Цахим бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлээ хийж, хүсэлтээ баталгаажуулахыг зөвлөж байна.
1-Р ШАТНЫ БҮРТГЭЛ
- 2026.08.10-ны 09:00 цагаас
- 2026.08.23-ны 23:59 цаг хүртэл
Лавлах утас:
- Боловсролын ерөнхий газар – 7014-0069
- Нийслэлийн боловсролын газар – 7011-3039
- E-Mongolia Call Center – 11-11
Дүүргүүдийн лавлах утасны мэдээллийг хавсаргасан зураг орууллаа.
