ЦЕГ: ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУДЫГ ИЛРҮҮЛЖ ТОГТООНО

GNNGNN
Mar 24, 2025  
 0
ЦЕГ: ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙСЭН ЦАГДААГИЙН АЖИЛТНУУДЫГ ИЛРҮҮЛЖ ТОГТООНО

Цахим хуудаст өчигдөр /2025.03.23/ нэгэн иргэн цахим хуудастаа цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулахад цагдаагийн байгууллагын алба хаагчид өөрсдөө хамтардаг. Мөнгө авч, үйл ажиллагааг нь хэвийн явуулах нөхцөл байдлаар хангаж, хамтарч ажилладаг талаар мэдээлсэн. Тэгвэл энэ мэдэгдэлтэй холбоотой цагдаагийн байгууллагаас өнөөдөр тайлбар мэдээлэл хийж байна.


Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван "Сүүлийн жилүүдэд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулснаас иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэлзүйн гэмт хэрэг ихсэж байна. Энэ төрлийн гэмт хэрэг зохион байгуулалтайгаар үйлдэгддэг.

Монгол Улсын иргэн Э-ийн 35 гишүүнтэй бүлэглэл бий. Энэ иргэнийг шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирсан. Мөн өчигдөр цахим орчинд мэдээлэл өгсөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг А.Баяржавхлангийн 18 гишүүнтэй бүлэглэл байгааг тогтоосон. Энэ иргэний хоёр дүүг цагдан хорьсон. Зохион байгуулалтай гэмт бүлэг байгуулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зүйл ангиар шалгаж байна" гэлээ.

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул "Иргэн А.Баяржавхлангийн мэдээллийн дагуу дотоодын хяналт шалгалтыг эхлүүлсэн. Өчигдөр 024 оны есдүгээр сард Хянамгай бай аяны хэвлэлийн бага хурлын үеэрх мэдээллийг над руу явуулсаныг тогтоосон.

Хууль бус үйлдэл хийсэн цагдаагийн ажилтнуудыг илрүүлж, тогтооно. Харин тухайн алба хаагч буруугүй гэж тогтоогдвол эрх ашгийг нь хамгаална" гэлээ.