ХЭҮК: "НООРОГ КРЕАТИВ СТУДИО" ХХК-НИЙ ЗАЛУУСЫН ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙГ ЗӨРЧСӨН

"Ноорог Креатив студио" ХХК-д холбогдох ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар танилцууллаа.
ХЭҮК Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй хэрэгт шууд оролцохгүй боловч хөндлөнгийн хяналт тавьж ирсэн түүхтэй. Бид хэрэгтэй холбоотой дүгнэлт гаргахгүй. Бид “Ноорог”-ий ажилтнууд, тэдний өмгөөлөгч болон ЦЕГ-аас олон нийтэд өгсөн бүх мэдээллийг цуглуулсан. Мөрдөг шалгах ажиллагаа явуулах үндэслэл, прокурорын зөвшөөрөлтэй эсэх, хэний гомдлоор хэргийг шалгасан, хэлэн хүнийг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тодруулав.
Нийт найман асуудлаар ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн алба, Улсын ерөнхий прокуророос бичгээр тайлбар авав. Цагдаагийн алба хаагчидтай биечлэн уулзлаа. Эдгээрт үндэслэн гурван асуудлаар дүгнэлт гаргалаа.
Ноорог Креатив студио"-гийн ажилтнуудын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халджээ.