ЦЕГ: 4 НАСТАЙ ХҮҮ ГАДУУР ХУВЦАСГҮЙ ГАРЧ ЯВСАН НЬ ТОГТООГДОЖ, ШАЛГАЖ БАЙНА

GNNGNN
Mar 7, 2024  
 0
ЦЕГ: 4 НАСТАЙ ХҮҮ ГАДУУР ХУВЦАСГҮЙ ГАРЧ ЯВСАН НЬ ТОГТООГДОЖ, ШАЛГАЖ БАЙНА

Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Мэдээллийг нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг 4 настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг явуулж байна.