ШӨНИЙН ЦАГААР УДАА ДАРАА БУСДЫН АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛСЭН ЗУРВАС ИЛГЭЭСЭН ЭТГЭЭДИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

GNNGNN
Apr 22, 2024  
 0
ШӨНИЙН ЦАГААР УДАА ДАРАА БУСДЫН АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛСЭН ЗУРВАС ИЛГЭЭСЭН ЭТГЭЭДИЙН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 34 мянган хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 378 хэргийг хүргүүлсэн байна.

Тухайлбал, цахим хэрэгсэл ашиглан 2024 оны нэгдүгээр сарын 07-оос 2024 оны нэгдүгээр сарын 08-нд шилжих шөнө бусдыг удаа дараа үргэлжилсэн үйлдлээр амь насанд заналхийлсэн агуулга бүхий зурвасыг илгээж, бусдыг заналхийлсэн “Н”-ийн үйлдэлд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Ингэхдээ тухай этгээдэд Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.