ӨВЧНИЙ УЛМААС УСТГАЛД ХАМРУУЛСАН ЯМААНЫ НӨХӨН ТӨЛБӨРТ 5.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Засгийн газрын 2026.10.28-ны өдрийн хуралдаанаар ямааны годрон өвчний улмаас устгалд хамруулсан 58 малчин өрхийн 26,840 толгой ямааны нөхөн төлбөрт нийт 5.3 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэлээ.
Уг арга хэмжээнд дараах аймаг, сумдын малчин өрхийн ямааг хамруулсан байна. Үүнд:
* Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23,358 толгой;
* Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын 5 өрхийн 1,999 толгой;
* Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751 толгой;
* Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732 толгой ямаа хамрагджээ.
Дээрх шийдвэрийн дагуу дөрвөн сумын нийт 58 малчин өрхөд нөхөн төлбөр олгоно.
