Т.БАДАМЖУНАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ХОЁР ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

GNNGNN
Mar 7, 2024  
 0
Т.БАДАМЖУНАЙ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ХОЁР ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХААР УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

Шувуу ажиллагааны хүрээнд авчирсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.03-нд хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн боловч Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авахаас татгалзсан.

Прокуророос анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд эсэргүүцэл бичиж 2024.03.06-нд хүргүүлжээ.