Г.ПҮРЭВДЭЛГЭР: ХУУРАМЧ ХАЯГУУДЫГ ХЯЗГААРЛАХ, УСТГУУЛАХААР МЕТА КОМПАНИД ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛНЭ
Цагдаагийн байгууллагаас хуурамч хаягуудыг хандах эрхийг нь хязгаарлаж устгуулахаар Харилцаа холбооны зохицуулах газартай хамтран ажиллаж байгаа юм байна.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Пүрэвдэлгэр “Хуурамч хаягуудыг хаалгахаар мета компанид хүсэлт хүргүүлэх, аль болох хурдан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Одоогоор тоон мэдээлэл өгөх боломжгүй. Мөн 2024 УИХ-ын сонгууль дөхсөнтэй холбогдуулан тодорхой ажлын хэсгүүд байгуулагдаж төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэлээ.
Мөн одоогоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын цахим хаяг болон сайтыг хакердах, энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг мэдээллээ.