ТАНИЛЦ: ЗУРГААДУГААР САРД БОЛОХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

GNNGNN
May 31, 2024  
 0
ТАНИЛЦ: ЗУРГААДУГААР САРД БОЛОХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

ЗУРГААДУГААР САРД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН АЛБАН ЁСНЫ БАРИЛДААНЫ ХУВААРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

·         Зургаадугаар сарын 1-нд 09:00 цагаас

Монгол Улсад Биеийн тамир спортын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Ирээдүйн аваргууд” өсвөр үеийн үндэсний бөхийн барилдаан,

·         Зургаадугаар сарын 2-нд 13:00 цагаас

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Чойжамцын Пүрэвсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

·         Зургаадугаар сарын 7-нд 13:00 цагаас

Увс аймгийн Зүүнхангай сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Дуламсүрэнгийн Жанчивдоржийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

·         Зургаадугаар сарын 8-нд 13:00 цагаас

Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спорт үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн нэрэмжит Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

·         Зургаадугаар сарын 9-нд 13:00 цагаас

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотын түүхт 40 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Батсайханы Дэлгэрсайханы нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.