Ё.БАТБАЯР, С.ЖИЕНХААН НАР ЖЮҮ ЖИЦҮГИЙН “МАСТЕРС”-ЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод жюү жицүгийн бүсний ангилалтай ДАШТ болж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ахмад “Мастерс-3” ангиллын ягаан бүсний 94 кг-ын жинд Дорноговь аймгийн “Хилэнц” дэвжээний тамирчин Суватилын Жиенхаан, “Мастерс-4” ангиллын ягаан бүсний 94 кг-ын жинд “Garuda BJJ q MMA академи”-ийн тамирчин Ёндонсамбуугийн Батбаяр нар алтан медаль хүртлээ.