ТӨВ БАНКНЫ ҮНЭТ ЦААС 9 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

GNNGNN
Oct 17, 2024  
 0
ТӨВ БАНКНЫ ҮНЭТ ЦААС 9 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Төв банкны үнэт цаас 9 их наяд төгрөгт хүрчээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үүнийг шүүмжилж, энэ эх үүсвэрийг арилжааны банкууд зээлд зарцуулах нь зөв.

Бизнес эрхлэгчдээ дэмжилгүй, Төв банк их хэмжээнй мөнгийг дараад суучихдаг гэв.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бид энэ эх үүсвэрийн үнэт цаас болгоогүй бол манай эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулна, инфляцыг өсгөх бодит эрсдэлтэй, энэ төгрөгийн эх үүсвэр тул долларжих эрсдэл ч бий” гэж хариулав.

Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ны арилжаа нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нээлттэй зах зээлийн үндсэн хэрэгсэл юм. Монголбанк хуулиар олгогдсон эрх үүргийн дагуу банк хоорондын захын богино хугацаат хүү, нөөцийн хэлбэлзлийг удирдах зорилгоор хугацаа, хүү, арилжаалагдах хэлбэрээр ялгаатай ТБҮЦ-ыг банкуудад арилжаалдаг.