“НАЙМАН ШАРГА“ ТӨВД АМ.ДОЛЛАР 3593, ЮАНЬ 494 ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭЖ БАЙНА

Ам.долларын ханш өнгөрсөн оны мөн үед 3376 төгрөг байсан бол өнөөдөр нэрлэсэн ханш 3570 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь жилийн хугацаанд ам.долларын ханш 194 төгрөгөөр чангарсан дүн болов.
Валют арилжааны "Найман шарга" төвд өчигдөр 17:11 цагийн байдлаар нэг ам.долларыг 3586 төгрөгөөр авч 3593 төгрөгөөр арилжиж байлаа. Мөн евро 4040 төгрөгөөр авч 4065 төгрөгөөр зарж байгаа бол юань авах үнэ 493 төгрөг бол зарах үнэ 494 төгрөг байв. Монголбанкны зүгээс валютын ханш тогтворжих хүлээлттэй байгааг мэдээлж байсан юм.