ЗЭЭЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА, ЗЭЭЛДЭГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД

GNNGNN
May 23, 2024  
 0
ЗЭЭЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГА, ЗЭЭЛДЭГЧ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохироог хийсэн.

Одоо 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж хаагдсан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг 06 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоо хийгдэх гэж байна. Ингэхдээ зээлийн шугамын төлөгдсөн огноо, талбар бүрэн бөглөгдсөн үед тус зээлийн шугам албан ёсоор хаагдсан төлөвт шилжих зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ.

Иймд энэ талаарх мэдээллийг зээлдэгч харилцагчдадаа хүргүүлэх ажлыг шуурхай, үр дүнтэй зохион байгуулж ажиллах, зээл болон төлбөрийн үүргийн мэдээллийг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө Монголбанкны зээлийн мэдээллийн санд мэдээлэхийг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд анхааруулж байна.

Мөн дээр дурдсан хугацаанаас өмнө зээл, төлбөрийн үүргийг бүрэн барагдуулж гүйцэтгэсэн тохиолдолд ангилал буурсан зээл, төлбөрийн талаарх мэдээлэл зээлийн мэдээллийн сангийн тохируулгад хамрагдах боломжтой болохыг зээлдэгч-иргэдэд анхааруулъя.