СУРАГЧДЫН АМРАЛТ 12-Р САРЫН 23-НААС ЭХЭЛНЭ
2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн цахим хуудсаараа танилцуулжээ.
Энэ хичээлийн жил гурван улиралд хуваагдаж буй. Эхний улирлын амралт
- 1-2 дугаар ангийнхны хувьд арванхоёрдугаар сарын 23-наас эхлэх бол
- 3-5 болон дунд ангийнхан арванхоёрдугаар сарын сарын 30-наас
- ахлах ангийнхан 2025 оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн амрах хуваарьтай байна.