2024 ОНЫ НАМАР СУРАГГҮЙ БОЛСОН ХҮНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

GNNGNN
Jun 10, 2025  
 0
2024 ОНЫ НАМАР СУРАГГҮЙ БОЛСОН ХҮНИЙ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Залаатын хонхор гэх газраас энэ сарын 7-нд нэгэн хүний араг яс ил гарсныг нутгийн иргэд олж цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ.

Тус аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийнхэн дуудлагын дагуу очиж үзлэг шалгалт хийхэд араг яс хувхайрч цайсан, нэлээд удсан шинжтэй байсан гэнэ. Шүүхийн шинжилгээний байгууллагынхнаар цогцсыг шинжлүүлэхэд 60 гаруй насны эрэгтэй хүнийх гэж дүгнэсэн аж. Улмаар цагдаагийнхан орон нутгийн хэмжээнд эрэн сурвалжилж буй хүний мэдээлэлтэй тулгаж үзээд Улаанбадрах сумын II багийн нутаг, Элсэн далай гэх газраас 2024 оны есдүгээр сарын 7-8нд шилжих шөнө сураггүй алга болсон, Сайншанд сумд оршин суудаг 63 настай Г-ынх байж болзошгүй гэж дүгнэсэн гэнэ. Өдгөө цагдаагийнхан нарийвчилсан шинжилгээ хийлгэж, гаднын нөлөөтэйгөөр амиа алдсан уу, золгүй байдлаас болсон уу гэдгийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.