7, 8-Р САРД ГЭНЭТИЙН УС ИХТЭЙ ААДАР ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

GNNGNN
May 31, 2024  
 0
7, 8-Р САРД ГЭНЭТИЙН УС ИХТЭЙ ААДАР ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

ИРЭХ УЛИРЛЫН БУЮУ ДОЛОО, НАЙМ, ЕСДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь хүлээн авахыг зөвлөж байна.

Долоодугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Увсын ихэнх, Завхан, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Баянхонгор, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян­-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор хойд, Булган, Өвөрхангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин есдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол сарын нийлбэр хур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.