ТАВДУГААР АНГИЙН СУРАГЧ И.ЦЭЛМҮҮН ШАТРЫН ДАШТ-ЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Итали улсад 12 хоногийн турш үргэлжилсэн Өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо Ноён” клубийн тамирчин И.Цэлмүүн хүрэл медаль хүртлээ. Дэлхийн аваргад тэргүүлсэн хүүхдүүд ирээдүйн шатрын спортын өнгө төрхийг тодорхойлдог байна. Монгол улсын хувьд өсвөрийн шатрын дэлхийн аваргаас хамгийн сүүлд 2019 онд медаль хүртэж байсан. 5 жилийн дараа тавдугаар ангийн сурагч И.Цэлмүүн шатрын өсвөрийн дэлхийн аваргаас 8 дахь медалийг эх орондоо авчирлаа.