ШҮҮХ: ИРГЭН Г.ХҮРЭЛСҮХИЙН БАЙРЫГ НУРААХ НЬ БУРУУ ГЭЖ ҮЗЛЭЭ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VI хороо, Багатойруу орчмын 26 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах шийдвэрийг нийслэлийн ЗДТГ-аас гаргаж. Үүний дагуу өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил эхэлсэн.
Гэвч оршин суугчдын дундаас нэг айл дахин төлөвлөлтийн нөхцөл дээр тохиролцоонд хүрээгүй бөгөөд тухайн байрны хоёр хажуу талыг нураасан. Тус байрны оршин суугч иргэн Г.Хүрэлсүх 2025 оны есдүгээр сард уг асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр “Шүүх маргааныг эцэслэн шийдээгүй байхад манай байрыг нураасан” хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл шүүхээс түүний нэхэмжлэлийг хангаж, өмчийг нь нураах гэж оролдсон үйлдлийг буруу гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний өмчийн эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн байна.
