ШАР УСНЫ ҮЕРЭЭС БАКТЕРИЙН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ

GNNGNN
Mar 30, 2024  
 0
ШАР УСНЫ ҮЕРЭЭС БАКТЕРИЙН ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛТЭЙ

Шар усны үерийн үед үүсэх бактерийн халдвар ямар эрсдэл үүсгэдэг талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөж, сэргийлэхийг анхаарууллаа. Шар усны үерийн үед дараах дөрвөн төрлийн бактериар халдварлана. Эдгээр нь хүн амьтны ялгадас, шээсэнд олддог өвчин үүсгэгчид бөгөөд ходоод гэдэсний өвчин, шээсний замын халдвар, бусад хүндрэлүүд үүсгэх эрсдэлтэй.

Бактериуд залгих, хүрэлцэх, ил шарх гэсэн замуудаар халдварладаг учир иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сайтар дагаж мөрдөөрэй.