ОСЛЫН УЛМААС ТӨВ АЙМАГТ ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН ХОЁР ИРГЭНИЙ НЭГ НЬ НАС БАРЖЭЭ
Гуравдугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан.
Ослын улмаас автобусны хоёр жолооч нас барсан бол Төв аймгийн эмнэлэгт эмчлүүлж байсан нэг иргэн өчигдөр нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачийн хувьд тархи гавлын хүнд гэмтэл авсан байжээ. Бусад зорчигчид нь ГССҮТ-д эмчлүүлж байгаа ажээ.