ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРЭГТ НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН НИЙСЛЭЛИЙН ЕСӨН ДҮҮРЭГТ НӨӨЦИЙН МАХНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийслэлийн есөн дүүрэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 12-16-ны өдрүүдэд явагдана
Нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 12-ноос 16-ны хооронд зохион байгуулахаар болсон байна. Өргөтгөсөн худалдаа өдөр бүр 12:00-19:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд хонины махыг гулуузаар, нэг килограммыг нь 11,800 төгрөгөөр борлуулах аж.
Энэ онд нийслэлийн хаврын хэрэглээнд зориулан нийт 10 мянган тонн мах нөөцөлснөөс гуравдугаар сарын байдлаар 144 тонн буюу 3 хувийг борлуулжээ.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршлуудын хуваарь дараах байдлаар үргэлжилнэ: