СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ ХОРЬСОН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

GNNGNN
Apr 9, 2024  
 0
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХИЙГ ХОРЬСОН ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд саад учруулж байна хэмээн прокурорын байгууллагаас ажил мэргэжлээ эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх санал шүүхэд хүргүүлсэн. Улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд анхан шатны шүүхээс түүний ажил мэрэгжлээ эрхлэх эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

 

Иймд түүний өмгөөлөгчдийн зүгээс Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргасан. Өнөөдөр шүүх хурал болж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.