"THE HU" МОНГОЛДОО БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТ ХИЙНЭ

GNNGNN
Jun 11, 2024  
 0
"THE HU" МОНГОЛДОО БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ТОГЛОЛТ ХИЙНЭ

Чингис хааны одонт The HU хамтлагийн продюсер, Хүннү Рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон The Hu Music Inc, мөн тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр The HU хамтлаг долдугаар сарын 20-нд АРА Фест 2024-т ирж бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болжээ.

Архангай аймагт зохион байгуулах “ARA” фестивалийн үеэр “The Hu” хамтлаг эх орондоо бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулна. Тодруулбал Архангай аймгийн Цэцэрлэг сум дахь “АRA” цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтын тасалбар худалдаанд гарлаа.

Долоодугаар сарын 19-20нд болох тоглолтын тасалбарын үнэ:  ЭХНИЙ ӨДРИЙН ТАСАЛБАР: 55,000₮

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ТАСАЛБАР: 95,000₮,  ХОЁР ӨДРИЙН ТАСАЛБАР: 140,000₮