13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ЦАГДААГИЙН НЭГИЙГ НЬ ХОРИХ САНАЛЫГ ШҮҮХЭД ИРҮҮЛЖЭЭ

GNNGNN
Apr 5, 2024  
 0
13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ЦАГДААГИЙН НЭГИЙГ НЬ ХОРИХ САНАЛЫГ ШҮҮХЭД ИРҮҮЛЖЭЭ

Цагдаагийн дөрвөн алба хаагч нийлж, 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2024.04.04/ ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод үүрэг чиглэл өгсний дагуу ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажилласан. Улмаар уг албан хаагчдыг баривчилсан бөгөөд өнөөдөр тэднийг хорих эсэх цагдан хорионы шүүх хурал болно.

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Прокуророос нэг цагдааг зайлшгүй шалтгаанаар цагдан хорих үндэслэлтэй гэж үзээд шүүхэд саналаа хүргүүлсэн. Шүүх материалтай танилцаж байгаа бөгөөд бусад гурван хүнийг цагдан хорих санал ирээгүй" гэв.

Тэдний гурвыг нь Сэлэнгэ аймагт байхад нь баривчилсан бөгөөд нэгийг нь хотоос барьсан байна. Нэг албан хаагчийн тухайд уг мэдээллийг гарсны дараа амиа хорлохыг завдсан үйлдэл хийсэн учраас цагдан хорих саналыг цагдаагаас прокурор рүү хүргүүлсэн бололтой. Хорих эсэхийг шүүх шийдвэрлэнэ.