СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГ НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫГ ЗАНАЛХИЙЛСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ЦАГДАН ХОРЬЖЭЭ

GNNGNN
Nov 17, 2026  
 0
СЭТГҮҮЛЧ Б.ДАВААХҮҮГ НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫГ ЗАНАЛХИЙЛСЭН ҮНДЭСЛЭЛЭЭР ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Сэтгүүлч Б.Даваахүүг нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх хэрэгт холбогдуулан 10 гаруй хоног цагдан хорьж байна. Түүнийг энэ сарын 5-6-нд шилжих шөнө ажлаа тараад гэртээ харих замд нь баривчилжээ.

Түүний өмгөөлөгч энэ сарын 7-нд уулзахад биеийн байдал нь сайн байсан бөгөөд прокурор хэргийн нотлох баримтыг одоогоор танилцуулаагүй гэв. Мөн түүнийг нотлох баримт устгах, оргон зайлах эрсдэлтэй гэж үзэн цагдан хорьсон гэх тайлбарыг өмгөөлөгч нь няцаажээ. Учир нь гадаад паспортыг нь хураан авсан бөгөөд хэргийг цагдан хорихгүйгээр, гадуур шалгах боломжтой гэж үзэж байгаа аж.

Тиймээс өмгөөлөгч нар хэргийг үндэслэлгүйгээр үүсгэсэн гэж үзэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцлах шаардлага тавьж байгааг мэдээллээ.