СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЛАЙХАД БАЙШИН ШАТАЖ, 48 НАСТАЙ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЛАА
Налайх дүүргийн 6 дугаар хороонд айл шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл есдүгээр сарын 23-ны өдрийн 22:33 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 38 км замыг туулан 23:13 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн Н-ийн 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.
Уг гал түймэрт иргэн О /48 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.