СЕКСИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ИСПАНИД БОЛЖ БАЙНА

GNNGNN
Mar 12, 2024  
Mar 12, 2024 - 11:05
 0
СЕКСИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ИСПАНИД БОЛЖ БАЙНА

Испанийн Малага хотод  сексийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээн эхэлжээ. Тэмцээн энэ сарын 5-наас 4-р сарын 5-н хүртэл  бүтэн сар үргэлжлэх бөгөөд АНУ, Герман, Итали, Норвег, Швед, Бразил, Нигер, Хорватын төлөөлөгчид оролцож байна.

Энэ тэмцээний “спортын”  гол төрөлд дур татах чадвар, иллэг, гадаад төрх байдал, тэсвэр, гүйцэтгэлийн уран сайхан, бүтээлч чанар зэрэг ордог аж. Нэг тоглолтын үргэлжлэх хугацаа 45 минутаас нэг цаг хүртэл. Ингэхдээ  оролцогчид хамтрагчаа  урьдчилан мэддэггүй гэнэ.

Тус арга хэмжээний вэбсайтад тэмдэглэснээр одоогийн байдлаар  Шведийн оролцогч  Анна Виториа тэргүүлж байна. Тэмцээнийг Шведийн секс байгууллага Испанид зохион байгуулжээ.

WalesOnline сайтын мэдээлж буйгаар тус байгууллага  2023 оны 6-р сард Европын сексийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн зохион байгуулсан байна.