УКРАИН УЛС БҮРЭН ГАЛ ЗОГСООХОД БЭЛЭН БАЙГААГАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ

УКРАИН УЛС БҮРЭН ГАЛ ЗОГСООХОД БЭЛЭН БАЙГААГАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ

GNNGNN
May 9, 2025  
 0
УКРАИН УЛС БҮРЭН ГАЛ ЗОГСООХОД БЭЛЭН БАЙГААГАА АЛБАН ЁСООР МЭДЭГДЛЭЭ

УКРАИН УЛС ГАЛ ЗОГСООХОД БҮРЭН БЭЛЭН ГЭДГЭЭ ЗАРЛАЛАА

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцсаны дараа Telegram сувгаар дамжуулан мэдэгдэл хийлээ

“Украин улс өнөөдөр, яг энэ мөчөөс эхлэн 30 хоногийн турш бүрэн гал зогсооход бэлэн байна. Пуужингийн болон дроны довтолгоо зогсож, фронт дээр ямар ч байлдааны ажиллагаа явагдахгүй. Энэ бол жинхэнэ, бодит гал зогсоох шийдвэр” хэмээн тэрээр онцолжээ

Зеленский нэмж хэлэхдээ:

“Урт удаан, найдвартай гал зогсоох нь энх тайванд хүрэх бодит алхам болно. Энэ үйл явцад АНУ гол үүрэгтэй оролцоно” хэмээн онцолсон байна

Ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тавдугаар сарын 7-ны шөнөөс 10-ны шөнө хүртэл 72 цагийн түр гал зогсоох шийдвэрийг зарласан бөгөөд Украин тал ч энэ санаачлагыг дагана хэмээн Оросын тал найдаж буйгаа илэрхийлжээ

Үүний зэрэгцээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украин хоёуланд нь 30 хоногийн хугацаанд ямар ч нөхцөлгүйгээр бүрэн гал зогсоохыг уриалж, хэрэв энэ эвлэрэл биелэхгүй бол аль аль талд нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна