З.ЭНХБОЛД: НАМАЙГ 2024 ОНЫ СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙН ТУЛД 5 ЖИЛИЙН ЯЛ ӨГЛӨӨ

GNNGNN
Mar 13, 2024  
 0
З.ЭНХБОЛД: НАМАЙГ 2024 ОНЫ СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛЭХГҮЙН ТУЛД 5 ЖИЛИЙН ЯЛ ӨГЛӨӨ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан , Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал өндөрлөлөө. Шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн өдөр болсон.

Шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа.

Шүүх хуралдаж дууссаны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдоос байр суурийг нь тодрууллаа.

Тэрээр, “Энэ хэрэг 2019 оны долоон сард үйлдэгдээд дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, хохирол байхгүй.

Би гэм буруугүй, давж заалдана.

Эрдэнэс тавантолгойг Монголын ард түмэнд авч үлдсэний төлөө бүлэглэл надад ял өглөө. Намайг 2024 оны сонгуульд өрсөлдүүлэхгүйн тулд 5 жилийн ял өглөө. Яаж зүгээр байх вэ гээд 40 сая төгрөг бичлээ. Зүгээр байхад барьж аваад хэлмэгдүүлдэг юм байна. Сошиалаар ял авсан анхны хүмүүс З.Энхболд, Б.Энх-Амгалан боллоо” гэв.