ОХУ: "СИБИРИЙН ХҮЧ 2" ХИЙН ХООЛОЙН ТЭЗҮ-ИЙГ ХИЙЖ ДУУСГАСАН

GNNGNN
1-р сарын 30, 2024  
 0
ОХУ: "СИБИРИЙН ХҮЧ 2" ХИЙН ХООЛОЙН ТЭЗҮ-ИЙГ ХИЙЖ ДУУСГАСАН

ОХУ Хятад руу чиглэх "Сибирийн хүч 2" хийн хоолой барих ажлын техник, эдийн засгийн шинжилгээг хийж дуусгасан гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак "Energy Policy" сэтгүүлд нийтлүүлсэн нийтлэлдээ бичжээ.

Оросын талаас БНХАУ-тай холбогдох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа барилгын ажил эхлэх  хугацааг тодорхой зарлана гэдгийг онцолсон байна.

2023 оны арванхоёрдугаар  сарын сүүлчээр Новак Газпром болон Хятадын CNPC хооронд “Сибирийн хүч 2” төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, худалдааны нөхцөлийн эцсийн хэлэлцээр хийх техник, эдийн засгийн шинжилгээж байгаа тухай мэдээлж байсан юм. Мөн Новак Орос Сибирийн хүч хоолойгоор дамжуулан Хятад руу хийн экспортоо эрчимтэй нэмэгдүүлж байгааг тэмдэглэв. Тэрээр "Оросын байгалийн хийн экспортыг шинэ зах зээлд чиглүүлэх ажил үргэлжилж, Ази, Номхон далайн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд анхаарч байна. Бид 10 тэрбумын хүчин чадалтай Алс Дорнодын чиглэлийн "Сибирийн хүч" хоолойгоор Хятад руу хийн экспортоо эрчимтэй нэмэгдүүлж байна” гэжээ.

Үүний зэрэгцээ тээврийн дэд бүтцийн шинэ байгууламжийн бүтээн байгуулалтыг түргэтгэхийн тулд ОХУ-ын Засгийн газар байгалийн хий, нефтийн гол шугам хоолойн зураг төсөл боловсруулах, барих ажлын тодорхой хэсгийг батлах журмыг хялбаршуулсан гэж Шадар сайд мэдэгджээ.

 “Сибирийн хүч” хийн хоолой 2025 он гэхэд 38 тэрбум шоо метр  болж хүчин чадалдаа хүрэх төлөвтэй байна. Газпромын гүйцэтгэх захирал Алексей Миллер хэлэхдээ, Алс Дорнодын замаар Хятад руу болон Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойг оруулаад жилд бараг 100 тэрбум шоо метр хий нийлүүлдэг болно хэмээсэн. Үүний зэрэгцээ Миллер дараа нь Хятад улс Сибирийн хүчээр Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг 38 тэрбум шоо метр төслийн хүчин чадлаас дээш нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа бөгөөд ийм гэрээ удахгүй байгуулагдаж магадгүй гэж мэдэгдэв.