СЕХ МАРГААШ ХУРАЛДАЖ ХАМГИЙН ОЛОН САНАЛ АВСАН НЭР ДЭВШИГЧДИЙГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОНД ТООЦОХ ШИЙДВЭР ГАРГАНА
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр "Саналын хуудсыг гараар тоолж дууссаны дараа маргааш СЕХ-ны хуралдааныг хийнэ. Хурлаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох шийдвэр гаргана. Уг шийдвэрийг Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-д өргөн барина.
Шинээр сонгогдсон гэж тооцогдсон гишүүдэд үнэмлэх гардуулж өгөх ажлыг зохион байгуулна.
УИХ-д шинээр сонгогдсон гишүүд чуулганы хуралдаанаа хийхэд бэлэн болгох ажлууд хийгдэж дуусах учиртай" гэж мэдээлэв.
Сонгуулийн урьдчилсан дүн нь СЕХ-ны шийдвэр гарч, ерөнхийлөгч, УИХ-д өргөн барьснаар албажих юм байна.
Санал хураалт дуусахад оочер үүсэхгүй байх арга хэмжээг авсан байсан тул гомдол ирээгүй гэв.