АРДЧИЛСАН НАМЫН ТЭРГҮҮН ДЭЭД “ЧИНГИС ХААНЫ ОДОН”-Г ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САНТ СУМЫН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Б.БАЯНМӨНХ АГСАНД НЭХЭН ОЛГОЖЭЭ

GNNGNN
Sep 24, 2024  
 0
АРДЧИЛСАН НАМЫН ТЭРГҮҮН ДЭЭД “ЧИНГИС ХААНЫ ОДОН”-Г ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН САНТ СУМЫН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Б.БАЯНМӨНХ АГСАНД НЭХЭН ОЛГОЖЭЭ

2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаат хугацааны үеэр Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дага Б.Баянмөнх харамсалтайгаар амь насаа алдсан.

Тэгвэл, түүний дурсгалд зориулж Ардчилсан намаас "Чингис хаан" одонг нөхөн олголоо.

Өнөөдөр АН-ын дарга, Шадар сайд Л.Гантөмөрийн тушаалаар тус одонг Б.Баянмөнх агсны гэр бүлд олгосон байна. "Чингис хаан" нь Ардчилсан намын тэргүүн дээд шагнал юм. Ардчиллын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх чиглэлд онцгой үүрэг гүйцэтгэсэн намын гишүүддээ олгодог.

Эргэн сануулбал, Б.Баямөнхийг МАН-ын нэр дэвшигчийн сурталчилгааны штабын ажилтан гэмтээж, амь насаар хохироход хүргэсэн юм. Өнгөрсөн сонгуулийн хамгийн харуусалт үйл явдал энэ байсан билээ.