Б.БААСАНДОРЖИЙГ УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕНБД-ААР ТОМИЛЛОО

GNNGNN
Jul 9, 2024  
 0
Б.БААСАНДОРЖИЙГ УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРЫН ЕНБД-ААР ТОМИЛЛОО

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Б.Баасандоржийг УИХ-ын Тамгын газрын ЕНБД-аар томилохыг дэмжсэн билээ. Байнгын хорооны эл санал дүгнэлтийг УИХ-ын чуулганаар авч хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн нууц санал хураалтаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Д.Энхбатыг чөлөөлж, түүний оронд Б.Баасандоржийг томиллоо.

Түүний намтраас хүргэвэл:

Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Б.Баасандорж нь 1987-1997 онд нийслэлийн 5 дугаар дунд сургуулийг, 1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2009-2011 онд АНУ-ын Калифорнийн Олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлагын мастерын зэрэгтэйгээр тус тус төгссөн.

2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2002–2006 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хуулийн хэлтсийн шинжээч, 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт, 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015-2018 онд УИХ-ын Тамгын газарт Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2020 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, 2020-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж буй юм.

Тэрбээр төрийн албанд 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлж, батлуулах чиглэлээр 16 жил, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 5 жил, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр 2 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 15 жил тус тус ажиллажээ.