ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ СААРЧ, ЭДИЙН ЗАСАГТ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

GNNGNN
Oct 28, 2026  
 0
ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ЭКСПОРТ СААРЧ, ЭДИЙН ЗАСАГТ ЭРСДЭЛ ҮҮСЭЭД БАЙНА

Ганцмод–Гашуунсухайт боомтоор нэвтрэх тээврийн цувааны тоог хоногт 13-аас дөрөв болгон бууруулсан нь Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг болох зэсийн баяжмалын тээвэрлэлт, борлуулалтад саад учруулж болзошгүй байна. Хязгаарлалт 2026 оны аравдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

Монголын экспортын орлогын хэмжээ эхний есөн сард 16.6 тэрбум ам.долларт хүрч, зэсийн баяжмалын экспортын орлого 7.1 тэрбум ам.доллар болсон тухай өмнөх мэдээлэлд дурджээ. Ийм нөхцөлд экспортын гол гарцын нэвтрүүлэх чадвар буурах нь зөвхөн уул уурхайн компанийн борлуулалт бус, валютын орлого болон улсын төсөвт ч нөлөөлөх эрсдэлтэй.

Энэхүү хязгаарлалт үргэлжилсээр байвал экспортын орлого саатах бөгөөд хоногт нэвтрүүлэх цувааны тоо есөөр буурсан нь өмнөх хүчин чадлын 69 орчим хувийн бууралт юм. Энэ хязгаарлалт удаан үргэлжилбэл баяжмал хил дээр хуримтлагдаж, худалдан авагчид хүрэх хугацаа уртсах эрсдэлтэй. Мөн түүнчлэн валютын орох урсгал удааширна. Зэсийн баяжмалын борлуулалтын орлого хойшилбол экспортлогчдын валютын орлого, түүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх хугацаанд нөлөөлөх магадлалтай. Тээврийн болон хадгалалтын зардал нэмэгдэнэ. Улсын төсвийн орлого тасалдах эрсдэлтэй. Экспортын хэмжээ, борлуулалт удааширвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон бусад татварын орлого төсөвт төвлөрөх хугацаа хойшилж болзошгүй. 

Харин тодорхойгүй хэвээр байгаа гол асуудал нь холбогдох байгууллага болох Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам Монгол Улсын экспортын чухал гарцын нэвтрүүлэх чадвар буурсан тодорхой хувиар буурсан байхад шалтгаан, эдийн засгийн нөлөө, шийдвэрлэх хугацааны талаар төрийн байгууллагууд нэгдсэн, тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа явдал юм.