Р.БАТБОЛДЫГ ИЗНН-ЫН ДАРГААР СОНГОСНЫГ БҮРТГЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ӨНӨӨДӨР ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭНЭ
Р.Батболдыг ИЗНН-ын даргаар бүртгэх эсэхийг өнөөдөр УДШ хэлэлцэнэ. Тодруулбал, өнгөрөгч гуравдугаар сарын 9-нд ИЗНН-ынхан хоёр талд хурлаа хийсэн байдаг.
Ингэхдээ Р.Батболд тэргүүтэй талынхан намын "Онц хурал" хийж, намын дарга Б.Батбаатарыг чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн Р.Батболдыг дэмжсэн юм.
Улмаар тус хурлаар хэлэлцсэн шинэ намын даргын асуудал болон дүрмийн найруулгыг УДШ-д бүртгүүлэхээр хүргүүлээд буй. Тэгвэл Р.Батболдын намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг өнөөдөр /2026.05.01/ Улсын дээд шүүх хэлэлцэхээр тогтжээ
