СОНГУУЛЬ 2024: САНАЛЫН ХУУДСЫГ 100 ХУВЬ ГАРААР ТООЛНО

GNNGNN
Jun 26, 2024  
 0
СОНГУУЛЬ 2024: САНАЛЫН ХУУДСЫГ 100 ХУВЬ ГАРААР ТООЛНО

УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр хоногийн хугацаа үлдлээ. Өнөөдөр нам, эвслүүдээс нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дуусах юм.

Үүнтэй холбоотойгоор сонгуулийн бэлтгэл ажил үргэлжилж буй бөгөөд санал тоолох тоног төхөөрөмж, иж бүрдлийг шалгаж, санал авах хороодод хүргээд буй билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар саналын хуудсыг гараар 100 хувь тоолно гэдгийг СЕХ-ноос мэдээллээ.

Тус үйл явц нь ажиглагч болон хэвлэлийнхэнд нээлттэй аж.