М.НАРАНТУЯА-НАРА: ДЭД ДАРГЫН АЛБАНААС БУУСАН Ч УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ ХЯЗГААРЛАГДАХГҮЙ
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГ ИЗНН-ЫН ДЭД ДАРГЫН АЛБАН ТУШААЛААС БУУЛГАСАН. ТЭГВЭЛ ТУС ШИЙДВЭРТЭЙ ХОЛБООТОЙГООР М.НАРАНТУЯА-НАРА МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.
Тэрбээр “Намаа УИХ-д дөрвөн суудалтай болгохын тулд их хичээсэн. М.Нарантуяа-Нара гэдэг нэр байхгүй. ИЗНН гэдэг нэртэй болсон гэж хэлж, амлалт өгч байж гарч ирсэн. Гэхдээ ингэж хичээсний дүнд намайг намын дэд даргын албаас буулгалаа. Нийт есөн дэд даргатай байснаас ганцхан намайг буулгах эвгүй учраас зүүн бүсэд дэвшиж байсан малчдын холбооны тэргүүн эмэгтэйг буулгасан. Би нам, улс төрд цагаан цаас шиг байгаа. Гэхдээ ийм хамаатнуудынхаа хүрээнд ийм муухай юм хийхийг нүдээр үзлээ. Өөрөөр хэлбэл өчигдөр ирц хүрээгүй тэр ирсэн хүмүүсийн 60 гаруй хувь шинэ бүрэлдэхүүн, өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Хөвсгөлөөс ирсэн гэсэн хэрнээ Хөвсгөлийнхөө төлөөллийг танихгүй байсан. Нэг намд ах дүү дөрвөн хон байх нь зөв юм уу. Иргэдийн дэмжлэгийг авсан нам цэвэрлэгдэх ёстой. Ийм шударга бус байх юм бол ИЗНН татан буугдах хэрэгтэй. УИХ-ын хуралдаанд сөрөг хүчний намууд байх суух ёстойг хэлсэн. Асуудлыг шийдэхийн тулд асуудал хаана байгааг мэдэх ёстой. ИЗНН-ын дэд даргын албан тушаалаас буусан ч УИХ-ын гишүүний бүрэн эрх хязгаарлагдахгүй. Тиймээс мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудаа хийнэ" гэлээ.