ДЭЭД ШҮҮХ: МОНГОЛЫН НОГООН НАМЫН ДАРГААР А.УНДРААГ БҮРТГЭХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр /2026.05.01/ товлогдоод байна.
Тус хуралдаанаар Монголын ногоон намын ээлжит бус XX Их хурлаас намын даргаар А.Ундраа сонгогдсоныг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэх аж.
Түүнчлэн ХҮН намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт (шинэчилсэн)-ийг бүртгүүлэх тухай өргөдлийг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01/581 дүгээр албан бичгийг хэлэлцэнэ.
