П.АНУЖИН, Д.ЖАРГАЛМАА НАР ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗӨВЛӨХГҮЙ
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд бүдэрсэн П.Анужин, Д.Жаргалмаа нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон гэх мэдээлэл байв.
Тэгвэл, ЕТГ-аас тодруулахад үгүйсгэлээ. Тэд Ерөнхийлөгчид зөвлөхгүй юм байна.
Харин хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Иргэний нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан зөвлөхөөр Б.Жавхланг томилоод буй юм.
Түүний намтрыг харвал,
- АНУ-ын Калифорни мужид LTC Solutions компанид дадлагажигч,
- Сингапур улсын SingTel Telecommunications компанид бизнесийн мэдээллийн шинжээч,
- Дэлхийн банкинд гүйцэтгэх ажилтан,
- Швейцар Улсын Женев хотод НҮБ-ын Европын Эдийн засгийн комисст тус тус ажиллажээ.