ОН ГАРСААР ОЙ, ХЭЭРИЙН 87 УДААГИЙН ГАЛ ТҮЙМЭР БҮРТГЭГДЖЭЭ
ОН ГАРСААР ОЙ, ХЭЭРИЙН 87 УДААГИЙН ГАЛ ТҮЙМЭР БҮРТГЭГДЖЭЭ

Ой, хээрийн түймрийн улмаас 748 мянга гаруй га талбай өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна
Он гарсаар улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж УОК болон ОБЕГ мэдээллээ
Эдгээр түймрийн улмаас ойн 47,071 га, хээрийн 701,011 га буюу нийт 748,082 га талбай өртөж, 5 байшин, 49 гэр, 4 автомашин, 7 мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө шатаж, 5934 бог, 395 бод мал хорогдон, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл шатжээ. Урьдчилсан байдлаар 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна
Одоогоор Хэнтий аймгийн Норовлин, Сэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө сумдад гарсан түймрүүдийн эсрэг 764 хүн, 83 автомашин, 26 мотоцикл, 18 морь, 890 багаж хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа бөгөөд нийт 41,774.9 га талбайг хамарсан эдгээр түймрүүдийг цурамд оруулаад байна