СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН 65 ЗӨРЧИЛ ЭРҮҮЛЖҮҮЛЖЭЭ

GNNGNN
May 6, 2024  
 0
СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН 65 ЗӨРЧИЛ ЭРҮҮЛЖҮҮЛЖЭЭ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр /2024.05.05/ нийт 1856 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1531, гэмт хэргийн шинжтэй 111 дуудлага, мэдээлэл байна. Тухайлбал,

Хүний биед халдах 55, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 99, хулгайлах гэмт хэрэг 17 бүртгэгдсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 65 илэрчээ. Үүнээс гадна согтууруулах ундаа хэрэглэсэн 102 иргэнийг эрүүлжүүлсэн байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 74 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 23 хэргийг нөхөн илрүүллээ.

 

газрын зураг ба бичвэр нарын зураг байж магад