Х.НЯМБААТАР: НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ЗӨВХӨН ААН-ҮҮДЭД ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

GNNGNN
Jun 26, 2024  
 0
Х.НЯМБААТАР: НААДМААР ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ЗӨВХӨН ААН-ҮҮДЭД ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

Улсын баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлж байна.

Энэ жил Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож байна.

Хотын дарга Х.Нямбаатар "Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур зарах 177, худалдаа эрхлэх 65 асрын зөвшөөрөл олгох хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна. ААН, байгууллагуудад зөвшөөрөл олгоно. Зөвшөөрлийн үнэ 330-660 мянган төгрөг. Үүн дээр хогны 275 мянган төгрөг болон тогны мөнгө нэмэгдэнэ.

  • ААН, байгууллага ширээ сандал, сав суулгатайгаа л очно. Цахилгаан эрчим хүч, асраар хангана.
  • Хуушуур хайрсан тосоо зүлгэн дээр асгавал хариуцлага тооцно.
  • Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан худалдааны 40 асар байршуулна. Ингэснээр жуулчид худалдан авалт хийх боломжтой болно.
  • Хувиараа худалдаа хийх хүмүүст зөвшөөрөл олгохгүй.
  • Төв цэнгэлдэх орчимд 7,850 автомашины зогсоол төлөвлөсөн. Баяр наадмаар "21 дарь эх"- ийг цомцог гэрт байрлуулж, анх удаа олон нийтэд толилуулна" гэв.

Хүй долоо худагт хуушуур, хоол үйлдвэрлэл явуулах ААН, байгууллагын хүсэлтийг долдугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар авна.

Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзнэ үү.