ГАЗАР НУТГИЙН НЭРИЙГ ДУР МЭДЭН ӨӨРЧИЛСӨН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

ГАЗАР НУТГИЙН НЭРИЙГ ДУР МЭДЭН ӨӨРЧИЛСӨН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

GNNGNN
May 12, 2025  
 0
ГАЗАР НУТГИЙН НЭРИЙГ ДУР МЭДЭН ӨӨРЧИЛСӨН БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХЭРГИЙГ ДЭЭД ШҮҮХ ХЭЛЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗЖЭЭ

Улсын Дээд шүүх Баян-Өлгий аймгийн газар нутгийн нэр өөрчилсөн хэрэгтэй холбоотой гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим өчигдөр хэд хэдэн анхаарал татсан хэргийн гомдлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тэдгээрийн дунд Баян-Өлгий аймгийн 14 албан тушаалтанд холбогдох, газар нутгийн нэрийг дур мэдэн өөрчилсөн гэх хэргийг өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу авч үзсэн ч хянан хэлэлцэхээс татгалзсан байна

Уг хэрэг нь 2024 оны есдүгээр сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай хэлэлцэгдэж, 10 хүнийг буруутай гэж үзэн торгууль, албан тушаал хаших эрхийг нь хассан шийдвэр гаргаж байв. Тухайлбал, Д.Бауыржан, А.Гылымхан, А.Камелият нарт тус бүр 14 сая төгрөгийн торгууль ногдуулж, таван жилийн хугацаанд төрийн албанд ажиллах эрхийг нь хассан бол бусад зарим шүүгдэгчид 5–10 сая төгрөгийн торгуультай үлджээ. Харин дөрвөн хүнийг цагаатгасан байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны ялыг хэвээр үлдээсэн ч Дээд шүүх гомдлуудыг хууль зүйн үндэслэл хангаагүй хэмээн үзэж, дахин хэлэлцэхээс татгалзжээ

Түүнчлэн, энэ өдөр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон “ДУБ” ХХК-ийн албан тушаалтан Д.Бархүү нарт холбогдох хэргийн хүрээнд прокурорын гаргасан эсэргүүцлийг Дээд шүүх хэлэлцэхээр болсон байна. Уг хэрэг нь хувийн эмнэлэгт ашиглаж байсан компьютер томографыг өндөр үнээр ХӨСҮТ-д нийлүүлсэнтэй холбоотой юм