ОЛИМПЫН ЭРХЭЭ АВСАН ДУГУЙЧИД УЗБЕКИСТАНЫ ТУР ТЭМЦЭЭНД АВАРГА БОЛЛОО

GNNGNN
May 30, 2024  
 0
ОЛИМПЫН ЭРХЭЭ АВСАН ДУГУЙЧИД УЗБЕКИСТАНЫ ТУР ТЭМЦЭЭНД АВАРГА БОЛЛОО

Узбекистан улсад зохиогдсон “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний нийлбэр дүнгээр ОУХМ Б.Тэгшбаяр аваргын шар цамцаа хадгалж түрүүлэн, 3-р байрт ОУХМ С.Жамбалжамц орж Аваргаа батлан ҮШБ-ийн тамирчид нийт UCI-ийн 83 оноо Холбоондоо авчиржээ.

Дугуй бол Багийн спорт гэдгийг багийн бусад 4 тамирчин батлан харуулж түүчээ тамирчдынхаа төлөө хамаг бүхнээ зориулан ажилласан байна.

Манай дугуйчид ирэх 6-р сарын 5-12-нд Алматы хотод дугуйн 2024 оны Ази тивийн аваргад өрсөлдөнө.

Манай улсаас ПАРИС олимпын наадмын эрхийг дугуйн төрөлд

С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар аваад байга билээ.