НАЙЗ ОХИНОО ДАЙРЧ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б-Г ЦАГДАН ХОРЬЖЭЭ

GNNGNN
May 30, 2024  
 0
НАЙЗ ОХИНОО ДАЙРЧ АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООСОН ХЭРГИЙН ХОЛБОГДОГЧ Б-Г ЦАГДАН ХОРЬЖЭЭ

2024 оны тавдугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 21 настай найз охиноо дайрсан хэрэг гарсан. Улмаар хохирогчийг гэртээ нэг хонуулаад маргааш нь ГССҮТ-д аваачин эмчлүүлж байгаад 2024 оны тавдугаар сарын 25-ний өдөр нас барсан тухай охины ар гэр манай сайтад хандан мэдээлсэн. Тэгвэл уг хэргийн сэжигтэн Б-г өнөөдөр цагдан хорьсон байна. Энэ талаар ЦЕГ-аас “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт найз охиноо тээврийн хэрэгслээр мөргөж, улмаар хохирогч эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан хэргийн холбогдогч Б-г цагдан хорьсон байна” хэмээн мэдээлэв.