ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-НД АРГЕНТИН АВСТРИЙН ШИГШЭЭ БАГЫГ 2:0 ХАРЬЦААТАЙГААР ХОЖИЖ, ЛИОНЕЛЬ МЕССИ БҮХ ЦАГ ҮЕИЙН МЭРГЭН БУУЧДЫН ЖАГСААЛТЫГ 18 ГООЛТОЙГООР ГАНЦААР ТЭРГҮҮЛЛЭЭ
Хөлбөмбөгийн ДАШТ-ий "J" хэсгийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг болон Австрийн шигшээ багуудын хооронд явагдаж, 2:0 харьцаатайгаар Аргентины шигшээ баг ялалт байгуулж чадлаа. Тус тоглолтод Аргентины шигшээ багийн ахлагч, Лионель Месси дубль хийж, хөлбөмбөгийн ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг 18 гоолтойгоор ганцаар тэргүүлж эхэллээ.
