ЦЕГ: ӨЧИГДӨР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 50 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

GNNGNN
May 31, 2024  
 0
ЦЕГ: ӨЧИГДӨР СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 50 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛСЭН

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нийт 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1590, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 67 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүллээ. Үүнээс хүний биед халдах 98, хүүхэд гэр бүлийн хүчирхийлэл 95, хулгайлах 46, эрүүлжүүлсэн 74, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 зөрчил илрүүлжээ.